МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Төлөөлөгчдийн өдөр" үргэлжилсээр Талх, боорцог үйлдвэрлэж буй иргэдтэй уулзлаа.

2019-10-24 20:56
Мөнххайрхан суманд талх, нарийн боорцог үйлдвэрлэдэг 2 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд биднийг үйл ажиллагаатай танилцах үеэр иргэн М.Отгонбаатарын цех ажиллахгүй байлаа. Бид иргэн Г.Оюунчимэгийн талхны цехтэй танилцлаа.
Г.Оюунчимэг нь өглөөгүүр 40 талх хийдэг бөгөөд үдээс хойшдоо амарч хийсэн талхаа дэлгүүрүүдэд хүргэх ажлыг гүйцэтгэж байна. Өдөртөө илүү олон талх хийх бүрэн боломж байгааг хэлж байлаа. Сумын дэлгүүрүүд аймгаас талх авчирч борлуулдаг учир ихээр хийх боломжгүй байна гэв. Энэхүү цех нь хөх тарианы талх, үзэмтэй талх,  дугуй боорцог, зүсмэл боорцог, маюр боорцог зэрэг 5 төрлийг хийж байна.
Эдгээр боорцогоо сурагчдын үдийн цай, дотуур байр, цэцэрлэгт нийлүүлэх бүрэн боломжтой гэж мэдээллээ.
 Иргэдээ эрүүл хүнсээр хангахын төлөө ажиллаж байгаа иргэддээ ажлын арвин их ажилт хүсье.


2019-10-24 20:56
Иргэн Д.Маамбаагийн хийж буй талх, боорцог


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд