МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Борт багт нөхөн сонгууль явуулав

2017-11-22 20:56

Сумын ИТХ-ын төлөөлөгч орон гарснаар ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Борт багийн 2 дугаар тойрогт явуулахаар товлон зарлаж, сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулав. Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн  санал авах, тоолох  1 /нэг/  хэсэг байгуулж,  нутаг дэвсгэрийг Борт багт, хэсгийн төвийг  Бортын бэлчирт  байхаар тогтоож, иргэд, сонгогчдод зарлан сурталчилж сум, багийн Засаг дарга нарт даалгав.

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг үндэслэн сумын Сонгуулийн хорооны хуралдааны тогтоолоор санал авах байрны бүрэлдэхүүнийг нийт 5 хүнтэй байгуулан, заавар зөвлөгөө өгч, арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас 1, Ардчилсан намаас 1, нийт 2 нэр дэвшигч  бүртгүүлэх хүсэлтээ ирүүлснийг Сонгуулийн хороо  материалыг хянан үзэж бүртгэх тухай шийдвэр  гарган нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Нөхөн сонгуулийг автоматжуулсан систем, хурууны хээ шалгах төхөөрөмж зэргийг ашиглан санал хураасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Борт багийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 340 сонгогч бүртгэгдэж ирснээс нийт 177 сонгогч саналаа өгч сонгуульд 52,1 хувийн ирцтэй оролцлоо. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 300 ширхэг саналын хуудас хүлээлгэж өгснөөс 177 ширхэг саналыг хуудсыг санал авах ажиллагаанд зарцууллаа. Үүнээс 26 ширхэг саналыг хуудсыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар, 151 ширхэг саналыг хуудсыг санал авах байранд зарцуулж, үлдсэн 123  ширхэг саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчилж хүчингүй болгосон. Сонгогч буруу тэмдэглэл хийсний улмаас буцааж хураалган дахин саналын хуудас олгосон тохиолдолд гараагүй байна.

Сумын  ИТХ-ын  нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Амгалангийн Цэрэндаваа 99 сонгогч буюу 55,93 хувийн санал, Ардчилсан намаас нэр дэвшигч Баастын Нямдаваа 78 сонгогч буюу 44.07 хувийн  санал авсан байна.  

Нөхөн сонгуулийн санал хураалтаар тэнцсэн, дахин санал хураалт явуулах, дахин сонгууль явуулах  асуудал гараагүй бөгөөд сонгогчид идэвхтэй оролцож  сонгууль товлосон хугацаандаа  амжилттай зохион байгуулагдлаа.

Сонгуулийн үйл ажиллагаанд ИТХ, Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас тус бүр 30 литр, нийт 60 л бензин  буюу 106,8  мянган төгрөг зарцууллаа.



2017-11-22 20:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд