МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Оны 9 алдартан шалгаруулав.

2018-01-04 11:38
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын 9 алдартанд нэр дэвшигчдийн тодорхойлолтыг хэлэлцээд ажлын амжилт, авъяас чадвар, бүтээлч санаачлагаараа 2017 онд сум, баг, байгууллага хамт олноо хошуучлан ажилласан амжилтыг нь үнэлэн Отгоннасангийн Алтансувдыг  “Төр захиргааны шилдэг ажилтан, Батаагийн Энхцэцэгийг Боловсролын шилдэг ажилтан”,  Янжингийн Сувд-эрдэнийг “Эрүүл мэндийн шилдэг ажилтан”, Цэнд-Аюушийн Нэргүйг “Үйлчилгээний шилдэг ажилчин”, Сампилын Энхбаатарыг   “Шилдэг баялаг бүтээгч”, Мөнхзоригийн Өлзийсайхан, Эрдэнэцогтын Гантулга нарыг  “Шилдэг тамирчин”, Рагвын Басангомбыг “Шилдэг уяач”, Чийбаатарын Жаргалсайханыг “Оны онцлох хүн”-ээр”,  сумын Засаг даргын Тамгын газрыг   “Шилдэг байгууллага”-аар, Хаан- харваа сурын холбоог “Шилдэг Төрийн бус байгууллага”-аар  тус тус шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын тууз, мөнгөн шагналаар шагнагдлаа.

2018-01-04 11:38

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд