МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сумын ИТХ-ын 5 дугаар хуралдаан болов

2018-01-04 10:42
Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр  95.2 хувийн ирцтэй хуралдаж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанаас  10 тогтоол гаргалаа. Хуралдаанд баг, албан байгууллагын дарга эрхлэгч, Тамгын газрын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл бүхий 28 хүн урилгаар оролцов. Хуралдаанаас сумын ИТХ-ын  2017 оны дэвшүүлсэн зорилтыг "Хангалттай" гэж үнэлэн, сумын Засаг даргын 2016-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 54.8 хувь буюу "хангалттай"  гэсэн үнэлгээг тус тус өглөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
1.Сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн дүн, Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай
2.Сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан
3.Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны үндсэн чиглэл батлах тухай
4.Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай
5.Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөний төслийн тухай
6.Хүрэлдэй, Арцат малчдын бүлгийн хариуцан хамгаалж буй талбайн ан, амьтан хамгаалах хүсэлт
7.Тусгай зориулалтаар агнуулах агнуурын амьтны төлбөр хураамжийн хэмжээг тогтоох тухай
                  

                   

 


2018-01-04 10:42

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд