МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Туршлага судлах уузлалт зохион байгуулав

2017-12-02 23:27
 Сумын ИТХ-ын үйл ажиллагааг сурталчилах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн туршлага судлах уулзалт, нөхөрсөг тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-15 өдрүүдэд Булган суманд зохион байгуулав. Уг уулзалтанд Булган, Алтай, Үенч, Мөнххайрхан баруун бүсийн 4  сум оролцов. Төлөөлөгчид Булган сумын бүтээн байгуулалтын ажлууд, албан байгууллага, ИТХ-ын  үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр гар бөмбөг, олс таталт, дардс шидэлтийн тэмцээн зохиов.Булган сумын хөдөлмөрч ард түмний бүтээн  босгосон хөшөө  түүх дурсгалын  цогцолбор, торгууд ястны өв соёл, музейн үзмэрүүд Төлөөлөгчдийн сэтгэлийг ихээр татаж, Үенч сум  ИТХ-даа Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд зориулан 10,0  сая төгрөг батлан зарцуулдаг нь сайн туршлага  байлаа. Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон,  2018 онд Мөнххайрхан суманд  зохион байгуулах юм.

2017-12-02 23:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд