МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хүнсний аюулгүй байдалд хяналт хийлээ

2017-12-11 18:28
Сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар нийгэмлэгээс сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдэд  Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдал, Тамхины тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль, тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийн    талаар хяналт шалгалтыг  2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хийж, нийт 11 дэлгүүр хамрагдсанаас бараа бүтээгдэхүүн шороо тоосонд дарагдсан, галын аюулгүй байдал хангагдаагүй, ажиллах орчин хангалтгүй, өрөө байр нь хүйтэн, тохирлын гэрчилгээ сунгуулаагүй, зөвшөөрөлгүй цэгээс тамхи зарсан, хүнсний бүтээгдэхүүний хугацаа чанар аюулгүй байдалд тавих дотоод хяналт сул, шингэн зүйл хөлдсөн, хаяг шошго тодорхойгүй, хориглосон хүнсний бүтээгдэхүүн зардаг, мэдээллийн самбар шинэчлээгүй, гадна орчин тойрон бохир, талх, боорцог, хэрчсэн гурил үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд нийлүүлдэг, агуулахын стандарт хангалтгүй, НӨТ-ын баримт өгдөггүй зэрэг дутагдал илэрлээ.

 Шалгалтын дүнд хугацаа дуусаж чанар аюулгүй байдлаа алдсан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч татсан газарт нь буцаах, акт үйлдэж устгах зэрэг арга хэмжээ авч, цаашид хориглосон хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго тодорхойгүй, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг зарахгүй байх, хадгалалтын горим, галын аюулгүй байдлыг мөрдөх, ажлын байрны нөхцлийг сайжруулах зэрэг зөвлөгөө өглөө.


2017-12-11 18:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд