МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ахмадын өргөөний үйл ажиллагаатай танилцлаа

2019-10-28 12:51
Сумын Ахмадын өргөөний үйл ажиллагаатай танилцлаа. Ахмадын өргөө 2017 онд ОНХС-аар 10.0 сая төгрөгний өртөгтэй баригдсан бөгөөд өвөл ажиллах боломжгүй байсан. Шинээр Ахмадын хорооны даргаар сонгогдсон В.Цогтоо гуай санаачлан 1.4 сая төгрөгөөр Ахмадын байрандаа нэмэлт тохижилт хийж жилийн 4 улиралд тогтмол үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлжээ. Тэрээр ахмадын өргөөний галлагааг ердийн зуухаар шийдвэрлэж, гадна үүдний тамбар барьж, бие засах газрыг шинээр хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр ажлын 3 хоногийн хугацаанд бүрэн дуусгасан байна. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд Улсын Их хурлын Гишүүн О.Батнасан 1.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн бөгөөд бусад зардлыг В.Цогтоо гуай өөрөө гаргаж, зарим зүйлийг зээлээр авч тохижуулсан байна. Цаашид ахмадынхаа оролцоо идэвхийг нэмэгдүүлэх, тэдний дунд байнгын үйл ажиллагаа явуулах, залуу хойч үедээ урианхайн дуу шүлэг, тоглоом наадгай ёс заншлыг сурталчлах, зааж сургах ажлыг ахмадуудтай хамтран хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлж байлаа. Сумынхаа ахмад буурлуудын төлөө өөрийн цаг заваа зориулж, тэднийхээ итгэлийг даан хариуцсан ажилдаа зүтгэлтэй ажиллаж байгаа сумын Ахмадын хорооны даргадаа ажлын арвин их амжилт хүсье. 

2019-10-28 12:51
ахмадын өргөөний дотор тал

өргөөний галлагаа

Бие засах газар


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд