МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

МӨНХХАЙРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ V ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-08-04

Тавдугаар хуралдаанаар:

1. Сумын 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 

2. Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

3. Сумын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 4-р багцын танилцуулга хэлэлцэх тухай 

4. Ус, Цаг уур орчны шинжилгээний төвийн Мөнххайрхан өртөөний 2024 оны ажлын тайлан хэлэлцэх тухай

5. Нөхөрлөлд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн  хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх тухай

6. Сумын зам засварын асуудлыг хэлэлцэх тухай 

7. Сумын нүүрс татан авалтын асуудлыг хэлэлцэх тухай гэсэн асуудлууд хэлэлцэн шийдвэрлэв.

🖍️Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалт 143 сая төгрөгөөр буурч 2025 оны төсөвт өөрчлөлт орж тодотголоор 264 сая төгрөгөөр батлагдав.

🖍️Журмын шаардлага хангах төсөл байхгүй тул хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хугацааг дараагийн хуралдаанаар тов тогтоохоор шийдвэрлэв. 

🖍️Сумын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийж буй “Нарт дизайн” ХХК-наас холбогдож  мэдээлэл хийв.

🖍️Жил бүрийн 5 болон 9 дүгээр сард багтаан 2 удаа суманд зам засварын ажил хийгдсэн байхаар шийдэв. 

🖍️Мөн Сумын нүүрс татан авалтын талаар хэлэлцэж 9,10 дугаар сард багтаан нүүрс татан авалтын ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7719
6153 / 80%
965 / 13%
283 / 4%
318 / 4%