МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

МӨНХХАЙРХАН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ||| ДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2024-04-08

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудийг сурталчлах, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, спортын уралдаан тэмцээн, урлагийн авьяасаар өрсөлдөх, харилцан суралцах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Мөнххайрхан сумын төрийн албан хаагчдын нэгдсэн 3 дугаар зөвлөгөөнийг 2024 оны 04 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд ЗДТГ, Мөнххайрханы БЦГ, ЕБС, ЭМТ, "Оргил" хүүхдийн цэцэрлэг, Соёл, спортын төв, Цаг уур, Хаан банк, Төрийн банк, НИК ШТС, Хөрс ШТС, Дулаан хангамж зэрэг 12 байгууллагын 146 ажилчин, албан хаагчид оролцсон бөгөөд тус зөвлөгөөний хүрээнд:

  • "Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх арга зүй"
  • "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"
  • "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"
  • "Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах төрийн бодлого шийдвэрүүд'' зэрэг сургалтууд болон соёл, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Спортын арга хэмжээнд олон баг тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
  • Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд: Тэргүүн байр- С.Очиржав ахлагчтай ЕБС-ийн баг тамирчид, Дэд байр- Б.Ганхөлөг ахлагчтай ЗДТГ-ын 1 дугаар баг, Гутгаар байр- Б.Золбоо ахлагчтай ЗДТГ-ын 3 дугаар баг
  • Эмэгтэй төрөлд Х.Хажидсүрэн ахлагчтай ЕБС-ийн баг Тэргүүн байр, Б.Булганчимэг ахлагчтай ЗДТГ-ын баг Дэд байр, П.Эрдэнэжаргал ахлагчтай ЭМТ-ийн хамт олон Гутгаар байр
  • Дартсын эрэгтэй төрөлд Тэргүүн байр С.Мөнхмарал / БЦГ/, Дэд байр С.Мөнхтулга/ЕБС/, Гутгаар байр Алтан-Од /БЦГ/
  • Дартсын эмэгтэй төрөлд: Тэргүүн байр М.Одхүү /БЦГ/, Дэд байр Т.Ариунзаяа /ЕБС/, Гутгаар байр М.Маралмаа /ЭМТ/
  • Флашмоб бүжгийн тэмцээнд: Тэргүүн байр Цаг уур, Соёл, спортын төвын хамтарсан баг, Дэд байр Оргил хүүхдийн цэцэрлэгийн хамт олон, Гутгаар байр ЗДТГ-н хамт олон
  • Урианхай ардын Үүшүүр тоглоомын төрөлд: Тэргүүн байр- ЕБС-ын хамт олон, Дэд болон Гутгаар байр- ЗДТГ-ын хамт олон тус тус эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%