МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

Мөнххайрхан суманд Волейболын нээлттэй тэмцээн боллоо

2023-12-10

Тус тэмцээнд 6 сумын 160 гаруй тамирчид оролцсон маш өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо. сумын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээн сумын нийт тамирчид, иргэдэд волейболын спортын хөгжил, сум орон нутгийн тамирчдад маш их туршлага болхоор тэмцээн байлаа. Тэмцээний эрэгтэй төрөлд БатОргил ахлагчтай Манхан Баянхангай баг 1р байр. Очиржав ахлагчтай Алтайн шонхор баг 2р байр. Мөнхбуян ахлагчтай Ховдын залуус баг 3р байр. Эмэгтэй төрөлд Янжинлхам ахлагчтай Чандмань сумын баг тэргүүн байр, Сарнай ахлагчтай Мөст сумын баг 2р байр. Будханд ахлагчтай 2020 баг 3р байр эзэллээ. Тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг Волейболын спортын ахмад тамирчин Д.Цэнд-Аюуш гуайн үр хүүхдүүд ивээн тэтгэж шилдэг тамирчинаар Алтайн шонхор багийн тоглогч Э.Мөнгөнсүх Чандмань сумын тоглогч Г.Отгонзаяа, өсөх ирээдүйтэй тамирчнаар М.Батцоож. Б.Энхжин нар шалгарлаа. Шилдэг тэгш тоглогчоор Алтайн шонхор багийн тоглогч Г.Даваадорж. М.Бөртэ, шилдэг холбогчоор Мөст сумын тоглогч Билгүүн Нарангарав нар шалгарлаа. Шагналыг сумын Засаг Даргын Тамгын Газраас ивээн тэтгэж оролцлоо. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг , ивээн тэтгэж оролцсон бүх хүмүүстээ сайн сайхан бүхний дээдийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%