МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

Аймгийн Засаг дарга Э.Болормаа ажлын хэсгийн хамт Мөнххайрхан суманд ажиллалаа

2023-11-21

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг 2023.11.20-нд Мөнххайрхан суманд ажиллав. Энэ удаагийн уулзалтаар 2024 онд:
✅Гүүр барих /Долоон нуурын голд/
✅Сургуулийн хичээлийн байрны их засвар,
✅Дунд сэнхэрийн зам засах,
✅Арьс, шир боловсруулах цех байгуулах,
✅Сумын төвийн тохижилт, багуудын төвийн засвар тохижилт зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо.
Мөнххайрхан сумын нийт иргэдийн 50 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин нийт иргэдийн 90.6 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 13 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 12 иргэнд газар олгосон.
Дээрх гурван үзүүлэлтээр аймгийн хэмжээнд багийн Засаг дарга нарын дунд зарласан болзолт уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан Хаг багийн Засаг дарга Ж.Мөнх-Алдар, тусгай байрт шалгарсан Борт багийн Засаг дарга Б.Бөхболд нарыг журмын дагуу шагнаж урамшуулав.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, сургууль, цэцэрлэгийн багш нарт “ТАБЛЕТ” гардууллаа.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Эрсдэлийг тооцож дутуу ажлаа гүйцээж, өвөл, хаврыг хохирол багатай ӨНТЭЙ давахын төлөө ХАМТДАА хичээж ажиллахыг уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4458
3102 / 70%
856 / 19%
246 / 6%
254 / 6%