МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

"НЭЭЛТТЭЙ ХОВД"өдөрлөг Мөнххайрхан суманд зохион байгуулагдлаа

2023-05-03

"НЭЭЛТТЭЙ ХОВД" өдөрлөгийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Аймгийн Засаг дарга албаны бусад төлөөллийн хамт Мөнххайрхан сумын иргэдтэй уулзалт хийж ажилалаа. Уулзалтын үеэр Засаг дарга Э.Болормаа Засаг даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж, иргэдийн саналыг сонсов.

Мөнххайрхан сум нийт 2170 гаруй хүн амтай бөгөөд 0-17 настай хүүхдийн 22.4%, 18-аас дээш насны иргэдийн 18,3%, төрийн албан хаагчдын 75% нь эрт илрүүлэгийн шинжилгээнд хамрагдаад байна.

Сумын хэмжээнд 1436 иргэнд тоон гарын үсэг олгохоос 920 буюу 64 хувь нь хамрагдсан.

Уулзадтад оролцсон Мөнххайрхан сумын иргэд:

  • Орон нутгийн зам харилцааг сайжруулах, шаардлагатай техникээр хангагдсан учир шатахууны дэмжлэг үзүүлэх
  • Гэр бүлийн тогтвортой байдал, малчдын эрүүл мэнд, хүүхдийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа учир залуу малчдыг дэмжих
  • Бараа таваар, эм тарианы үнэ өндөр, нөөцийн өвсний чанарт анхаарах
  • Хөдөөгийн иргэд аймгийн төвд 0.07 га газар авах боломжтой эсэх, гэр бүлийн хэрэгцээний газар олгох ажил ямар шатанд явж байгаа эсэх зэрэг асуулт асууж саналаа хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%