МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

"Хог биш мод тарья" аянд оюутан залуучууд нэгдлээ

2020-04-22

Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж буй "Хог биш мод тарья" аянд Ховд аймгийн Мөнххайрхан сумын оюутан залуучууд нэгдэн сумын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг эхлүүлээд байна. Оюутан залуучууд өдөр бүр мод тарих бэлтгэл ажлыг хийж цэцгийн мандал, нүх ухах, суваг шуудуу сэргээх, хөрс ачих, нийт талбайг зүлэгжүүлэх гээд олон ажлыг санаачлан хийж байна. Оюутан залуучуудын санал санаачлагыг дэмжин иргэд сайн санааны хандив тусламж үзүүлж мод тарих аянд нэгдэж байна.
Залуу хүний бодит оролцоо, манлайллыг үзүүлэн чөлөөт цагаараа сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ногоон орчин бий болгох сайхан ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа оюутан залуучууддаа сайн сайхан бүхний дээдийг хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%