МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР- үндэсний хувцасаараа гангарлаа

2019-11-27

Эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ой "Монгол бахархал"-н өдөр, анхдугаар үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойн хүрээнд Мөнххайрхан сумын Төрийн албан хаагчид үндэсний хувцасаараа гоёлоо. Байгууллага бүр өөр өөр өнгийн урианхай дээл хувцасыг хийж өмсөж, баярын арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар жагсаж үндэсний хувцасаа сурталчлах, өв соёлоо хамгаалах, өвлүүлэн үлдээх, бахархах арга хэмжээг зохион байгууллаа. 
энэхүү Урианхай үндэсний дээл хувцасаар гоёх, өмсөх санаачлагыг 2019 оны 03 дугаар сард зохион байгуулагдсан "Эмэгтэйчүүдийн Чуулга уулзалт"-ын үеэр сумын нийт эмэгтэйчүүдээс гарсан уриалга юм. Уг уриалгыг дэмжиж нийт иргэдээ манлайлж Төрийн албан хаагчид үндэсний хувцасаараа гоёсон үйл ажиллагаа боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%