МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ. Төрөлх нутгаа “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болгон хөгжүүлнэ.

Төлөөлөгчдийн нэрэмжит дэвжээ тэмцээн боллоо

2019-10-28

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан тогтмол мөрдөгдөж байгаа журмууд, Зөрчлийн тухай хуулийг сурталчлах дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа.Дэвжээ тэмцээнд бусдыгаа хошуучлан тэргүүн байрыг сумын ЗДТГ-ын баг хамт олон эзэллээ. Дэвжээ тэмцээнд багууд зохион байгуулалт, бэлтгэлийг маш сайн хангаж оролцлоо. Энэ удаагийн дэвжээ тэмцээн нь сумын хэмжээнд мөрдөгдөж байгаа журмуудыг сурталчилсан, бүтээлч оролцоог нэмэгдүүлсэн, малчин иргэний асуулт, аялах богц бэлдэх гэрийн даавлгавар зэрэг нь өмнө нь хийгдэж байгаагүй онцлог зүйл болсон. Дэвжээнд оролцогч багууд тус бүр нэг малчин иргэнийг бэлтгэн сумын хэмжээнд тогтмол мөрдөгдөж байгаа 25 журмыг уншуулан таниулж багийнхаа өмнөөс асуулт хариултанд оролцууллаа. Мөн гэрийн даалгаварын хүрээнд байгууллагынхаа ажлын тайлан мэдээлэл, нэг журмыг танилцуулсан боршур мэдээллээр бүхий аялах богц бэлтгэж танилцууллаа. Энэнхүү аялах богцыг сумын ИТХ нэмэлт мэдээллээр баяжуулан аялах богцны аялах заавар, санал хүсэлт бичих дэвтэр, бал, бусад баг, албан байгууллагуудын мэдээллийг багтаан Төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэдэд тогтмол аялуулж хэвшүүлэх зориолготой юм.
Дэвжээ тэмцээний үеэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016-2019 оны хооронд санаачлан хийсэн бүтээлч ажил, Хуралдааны мэдээлэл, ОНХС-ын хөрөнгийг хэрхэн хувиарласан, ямар ажлууд хийгдсэн, ямар амжилттай ажилласнаа танилцуулж тайлан мэдээллийг иргэддээ хүргэлээ. Бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцсон байгууллагууддаа баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%